ВИДЕО: Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Туркменистанд айлчилж буй анхны ардчилсан улсын Ерөнхийлөгч боллоо

ВИДЕО: Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Туркменистанд айлчилж буй анхны ардчилсан улсын Ерөнхийлөгч боллоо

Isee.mn Туркменистан Улсын нийслэл Ашхабад хотоос мэдээ, сурвалжилгаа бэлтгэн хүргэж байна. Өчигдөр буюу аравдугаар сарын 10-ны өдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Туркменистан Улсын Ерөнхийлөгчийн урилгаар тус улсад төрийн айлчлал хийхээр нийслэл Ашхабад хотноо газардсан.

Энэхүү айлчлал нь манай улсын Төв Ази руу чиглэсэн идэвхтай гадаад бодлогын хүрээнд хийгдэж буй "түүхэн" айлчлал бөгөөд 1992 онд хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосноос хойшхи төрийн тэргүүнүүдийн түвшинд хийгдэж буй анхны айлчлал гэдгээрээ онцлогтой. Мөн Туркменистан Улсад айлчилж буй анхны ардчилсан орны Ерөнхийлөгч нь Монгол Улсын Ерөнхийлөгч болж байна.

ВИДЕО:

Түүнчлэн Монгол улсын Төв Азийн улс орнууд түүний дотор Туркменистан Улстай хөгжүүлж буй найрсаг харилцааг өргөжүүлэн хөгжүүлэх, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулах, хоёр улсын ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэхжүүлэхэд тус төрийн айлчлал чухал ач холбогдолтой. Айлчлалын хүрээнд хоёр улсын эрх зүйн үндсийг бэхжүүлэхэд чухал хувь нэмэр оруулахуйц Засгийн газар хоорондын хэлэлцээрүүд болон байгууллага хоорондын баримт бичгүүдийг байгуулахаар төлөвлөж байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өнөөдөр /2024.10.11/ Туркменистан Улсын Ерөнхийлөгчийн аав бөгөөд өмнөх ерөнхийлөгч, Ардын зөвлөл буюу Халк Маслахат-ын дарга Гурбангулы Бердымухамедов-той уулзлаа. Харин маргааш буюу аравдугаар арын 12-ны өдөр төрийн айлчлал албан ёсоор эхлэх юм.

Уг уулзалтаар Ерөнхийлөгч Хүрэлсүх Монгол Улс Төв Азийн улс орнууд, түүний дотор Туркменистан Улстай харилцан ашигтай худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө буйгаа илэрхийллээ. Мөн талууд энэхүү төрийн айлчлал нь Монгол, Туркменистаны харилцааны эрх зүйн үндсийг бэхжүүлж, харилцаа, хамтын ажиллагааг шинэ агуулгаар баяжуулах болон хоёр улсын ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэхжүүлэхэд жинтэй хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй буйгаа тус уулзалтаар дамжуулан илэрхийллээ.