LIVE: Нийслэлийн сонгуулийн ирц 16:00 цагийн байдлаар 28.9 хувьтай байна

LIVE: Нийслэлийн сонгуулийн ирц 16:00 цагийн байдлаар 28.9 хувьтай байна

“Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит сонгууль орон даяар өнөөдөр өглөө 07.00 цагт эхлэн үргэлжилж байна. Тэгвэл Нийслэлийн Сонгуулийн хорооноос 16.00 цагийн ирцийн мэдээлийг хүргэлээ. 

Энэ цагийн байдлаар нийт 1,004,153 сонгогчоос 289,803 буюу нийт сонгогчдын 28.9 хувь нь саналаа өгөөд байна.  Сонгууль ямар нэгэн зөрчил дутагдалгүй явагдаж буйг онцоллоо.

Эдгээрээс 

  • Багахангай дүүрэг нийт 1,506 сонгогч саналаа өгсөн буюу 53.5 хувийн ирцтэй
  • Багануур дүүрэг 6,657 сонгогч саналаа өгсөн буюу 36.1 хувийн ирцтэй
  • Налайх дүүрэг 8,376 сонгогч саналаа өгсөн буюу 33.3 хувийн ирцтэй
  • Сүхбаатар дүүрэг 29,006 сонгогч саналаа өгсөн буюу 31 хувийн ирцтэй
  • Баянгол дүүрэг 45,202 сонгогч саналаа өгсөн буюу 30.1 хувийн ирцтэй
  • Хан-Уул дүүрэг 47,202 сонгогч саналаа өгсөн буюу 28.7 хувийн ирцтэй
  • Баянзүрх дүүрэг 70,601 сонгогч саналаа өгсөн буюу 28 хувийн ирцтэй
  • Чингэлтэй дүүрэг 25,542 сонгогч саналаа өгсөн буюу 27.6 хувийн ирцтэй
  • Сонгинохайрхан дүүрэг 56,304  сонгогч саналаа өгсөн буюу 27.5 хувийн ирцтэйгээр оролцож байна. Энэ нь нийслэлийн нийт сонгогчдын 30 хувь юм. 

Насны ангиллыг танилцуулбал 18-19 насны сонгогчдын 17.6 хувь, 20-24 насны сонгогчдын 14.7 хувь, 25-29 насны сонгогчдын 15.6 хувь нь, 30-34 насны сонгогчдын 19.9 хувь, 40-44 насны сонгогчдын 26.8 хувь, 45-49 насны сонгогчдын 29.6 хувь, 50-54 насны сонгогчдын 33 хувь, 55-59 насны сонгогчдын 39.4 хувь, 60-64 насны сонгогчдын 49.2 хувь, 65-69 насны сонгогчдын 58.8 хувь, 70-аас дээш насны сонгогчдын 61.9 хувь саналаа өгчээ.

LIVE: