Саналаа өгсөн иргэдийн хуруун дээр бэхэн тэмдэглэгээ хийхгүй

Саналаа өгсөн иргэдийн хуруун дээр бэхэн тэмдэглэгээ хийхгүй

Аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал (ИТХ)-ын 2024 оны ээлжит сонгууль өнөөдөр болж байна. Орон нутгийн сонгуулиар 2393 тойрогт ард түмнийг төлөөлөх 8155 мандатын төлөө өрсөлдөхөөр байгаа юм.

УИХ-ын сонгуульд санал өгсөн иргэдийн хуруун дээр бэхэн тэмдэглэгээ хийсэн. Харин энэ удаагийн ИТХ-ын сонгуульд саналаа өгсөн иргэдийн хуруун дээр бэхэн тэмдэглэгээ хийхгүй аж. Улсын хэмжээнд 2 246 164 сонгогч саналаа өгөх учиртай. Өглөөний 09.30 цагийн байдлаар улсын хэмжээнд сонгуулийн ирц 8.5 хувьтай байна.