Улаанбаатарт 16 градус дулаан байна

Улаанбаатарт 16 градус дулаан байна

Өнөөдөр нутгийн хойд хэсгээр ялимгүй цас орж, салхи шуургатай, сэрүүн байх боловч, энэ сарын 11, 12-нд ихэнх нутгаар дулаарч, цаг агаар тогтуун байна. Нутгийн хойд хэсгээр үүлшинэ. Бусад нутгаар багавтар үүлтэй. Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг болон Сэлэнгэ голын сав газраар ялимгүй цас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй. Төв, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр баруун өмнөөс хойш эргэж секундэд 13-15 метр хүрч ширүүсэж, бусад нутгаар баруунаас секундэд 5-10 метр. Дархадын хотгор, Хөвсгөлийн уулархаг нутгаар +2…+7 градус, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Сэлэнгэ, Ерөө, Хэрлэн голын сав газраар +7…+12 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +18…+23 градус, бусад нутгаар +12...+17 градус дулаан байна. Улаанбаатарт багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр. +14...+16 градус дулаан байна гэж Ус цаг уур орчны шинжилгээний хүрээлэнгээс мэдээллээ. 




Өнөөдөр хонь өдөр

3 цагийн өмнө