Таны хүүхэд гэрэлтэй гудамжаар, аюулгүй замааралхаж, автобусанд түгжрэхгүй, утаанд угаартахгүйэрүүл саруул өсвөл энэ гудамж, энэ агаар ч гэсэнтаных. Тийм болохоор хотын гудамж, зам талбай, барилга байшин, амьдрах орчин, бүх зүйлийгхүүхдэд ээлтэй, хүүхдийн төлөө төлөвлөе. Энэ болерөөсөө хотын өөрийнх нь стандарт, гэхдээхамгийн өндөр стандарт юм. Энэ л АН-ынбодлого.
Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын төлөөлөгчдийгсонгох сонгууль хоёр хоногийн дараа болно. Ес дэхудаагийн сонгуулийн сурталчилгааны хуулийн хугацааөнөөдөр дуусч, баасан гаригт орон даяар сонгуулиаөгөх гэж байна.
Гэвч сонгуулийн сурталчилгааны хугацаанд сонгуульдоролцож байгаа улс төрийн 15 нам, нэг эвслээс “галгарсан” хурц тод өрсөлдөөн гарсангүй. Нийслэлчүүдийнхувьд хамгийн их анхаарал татахуйц мөрийн хөтөлбөрдэвшүүлж, түүнийгээ сонгогчдод хүргэхийн төлөө бүххүчээ дайчилсан нам гэвэл АН, тодорхой хэлбэлНийслэлийн АН байлаа. “Хүүхдийн төлөө хот” болох, энгийн юм шиг мөртлөө үнэ цэнэтэй зорилго, зорилт.
Харин бусад намууд ямар хөтөлбөр дэвшүүлсэн, ямарзорилготой сонгуульд орсон талаар өнөөдөр ч олонхинь мэдэхгүй, сонсоо ч үгүй яваа. Итгэхгүй бол хажуудаххүнээсээ асуугаад үзээрэй.
Улс төрийн намуудын хувьд хүүхдийн асуудлыг мөрийнхөтөлбөртөө тусгадаг боловч “малгай” болгосонтохиолдол өмнө нь байсангүй. Магадгүй аравдугаартэрэмбэлэгддэг байсан байх.
Гэвч нийслэлийн хүн амын тал хувийг эзэлдэг хүүхдүүдяг томчуудтай адилхан асуудал, бэрхшээлтэй. Адилхантүгжирч, адилхан утаанд угаартаж, чанартайболовсрол, эрүүл мэндийн үйлчилгээгээр дутагдаж, ягтомчуудтай адилхан аюул осолтой нөхцөлд амьдарчбайгаа. Зарим талаар томчуудаас ч илүү хохирогчболдог. Турьхан биендээ яг томчуудтай адилхан, заримдаа тэднээс ч илүү ачаа үүрч яваа нь хүүхдүүд. Тийм болохоор АН хүүхдийн асуудлыг нэгдүгээрттавьсан хэрэг.
Сонгуулийн сурталчилгааны хугацаанд НийслэлийнАН-аас хотын гудамжинд "Хүслийн самбар" байрлуулж, хүүхдүүдэд тулгарч байгаа хүндрэл, бэрхшээл, хүслийгнь цуглуулжээ. Гэтэл хүүхдүүдийн хамгийн түрүүндхэлсэн бэрхшээл юу байсан гээч, түгжрэл. Түгжрэлдунд хүүхэд хамгийн ихээр ядардаг. Сурч боловсрох, амрах цаг хугацаагаа алддаг. Өдрийн хагасыг түгжрэлдунд өнгөрөөж байгаа хүүхдүүд сургуульдаа очоодхичээлдээ идэвхитэй, сонирхолтой байж чадах уу? гэхмэт.
Мөн хүүхдүүдийн хамгийн хамгийн их бичсэн зүйл нь"өлсдөг". Ялангуяа дунд ангийн хүүхдүүдийн хувьд. Түгжрэлд хамаг цагаа барсан хүүхдүүд сургууль дээрээочоод маш их өлсдөг гэж. Энэ ч гэсэн хүүхдийн сурчболовсроход саад болж байгаа бас нэг хүчин зүйлгэдгийг одоо бид мэдэж авлаа. Тэгэхээр хүүхдүүдхүслийн самбарт юу бичсэн нь чухал ч гэлээ томчуудтэдний хүсэл, хүндрэл бэрхшээлийг сонсох, хуваалцахнь хамгийн чухал юм. Урд өмнө бид хүүхдүүдээсхүслийг нь асууж байсан билүү?
Хүүхдүүд эрүүл, аюулгүй, хөгжих боломжтой орчиндтав тухтай амьдарч чадаж байвал энэ тав тух бусадбүх хүмүүст олгогдоно гэсэн үг. Таны хүүхэд гэрэлтэйгудамжаар, аюулгүй замаар алхаж, автобусандтүгжрэхгүй, утаанд угаартахгүй эрүүл саруул өсвөл энэгудамж, энэ агаар ч гэсэн таных. Тийм болохоор хотынгудамж, зам талбай, барилга байшин, амьдрах орчин, бүх зүйлийг хүүхдэд ээлтэй, хүүхдийн төлөө төлөвлөе. Энэ бол ерөөсөө хотын өөрийнх нь стандарт, гэхдээхамгийн өндөр стандарт юм гэдэг бодлогыг АН-аасдэвшүүлээд байгаа.
Хүүхэд тань цэвэр агаарт тоглох боломжтой, цэцэрлэгтхүрээлэнтэй, сургууль, боловсрол, анги танхим ньхүрэлцээтэй, итгэж болох ирээдүйтэй бол энэ ч гэсэнтаны, танай гэр бүлийн амар тайван, аз жаргал.
Тийм учраас нийслэлчүүд маань “Энэ миний нам шүү, эцэг өвгөд минь байгуулсан юм шүү” гэж өнгөрсөндөөхүлэгдэх биш, ирээдүйдээ итгэж сонголтоо хийгээсэй. Нийслэлийн хороо болгон сургууль, цэцэрлэгтэй, хүүхдүүд хичээл сургуульдаа явахын тулд дүүрэгалгасч, 2-3 цагаар түгжирдэггүй, автобус хүлээждаардаггүй байгаасай. Өвдсөн үедээ очер дугааргүйүзүүлдэг эмнэлэгтэй, эмчилгээ үйлчилгээ авахын тулдэмнэлгийн коридорт гудас дэвсдэггүй байгаасай.
Хотын удирдлагад авилгад идэгдээгүй, ард иргэдээгэсэн сэтгэлтэй, зүтгэлтэй хүмүүс ажиллаасай. Хотыниргэд хотын даргаа сонгох эрхтэй, оролцоотойболоосой. Сонгогдсон дарга нар нь иргэдийнхээ үгийгсонсдог, айлгаж ичээдэггүй, аашилж загнадаггүйбайгаасай. Ийм энгийн мөртлөө үнэ цэнэтэй зүйлийнтөлөө энэ удаагийн сонгууль болж байна. Энэ үнэцэнийг бий болгохоор АН-ын залуус хүчээ нэгтгэж, зорилгоо тодорхойлсон байна.
14-хөн хоногийн өмнө АН-ын сурталчилгааны нээлтУлаанбаатар паласт болж, нэр дэвшигчдээтанилцуулсан. Нэг ч намчин, цүнх баригч байхгүй. Дандаа боловсрол, мэдлэгтэй, хийсэн бүтээсэнтэй, иднасны залуучууд. Тэгэхдээ дандаа хотоо, нийслэлээгэсэн сэтгэлтэй, хөгжихийн өлсгөлөндавтсан нийслэлийн унаган хүүхдүүд өөр өөрсдийнхөөамьдардаг хороо, дүүргээсээ нэр дэвшижтанилцуулсан. АН үнэхээр залуужиж, залуусаар хүчнэмж байгаа юм байна даа гэсэн итгэл төрж байлаа.
“Хашаандаа сайхан амьдаръя” Цэнгэний Түмэнбаярыг, иргэдээ өмөөрч эрх мэдэлтнүүдтэй өдөр шөнөгүй тулжяваа Оргилын Отгонтөгс, Энхцэцэгийн Энхзоригийгсонгохгүй бол өөр хэнийг сонгох юм бэ? “Азийн цагаандагина” байсан хотыг авлигын хар нүх болгосоннамчидаас өөр хэн хотоо, нийслэлээ чөлөөлөх юм бэ?
2012 онд нийслэлчүүд Э.Бат-Үүлийн багийг сонгож нэгудаа үүлэн чөлөөний нар үзсэн. Сүүлийн найман жилдахиад харанхуй нөмөрсөн. Эрх баригчид утаанаас, түгжрэлээс, ковидоос хүртэл мөнгө хийсэн. Нийслэлчүүдийн уушгин дахь тортог зузаарахынхэрээр дарга нарын түрийвч зузаарсан. Энд элдэволон тоо баримт дурдах ч илүүц, иргэд өөрсдөөамьдралаараа мэдрээд явж байгаа.
Хүнийг юу хэлж байгаагаар нь биш, юу хийснээр ньдүгнэж болдог юмаа гэж нэг үг бий. Тэгвэл шинэ 34 жилийн жилийн 30 жилд нь нийслэлийг удирдсан, нийслэлийг нэг том тосгон болгосон намаас бид өөрюуг хүлээх вэ? Удахгүй өвөл ч эхэллээ...