БНСУ-ын BTS хамтлагийн RM-ийн хоёр дахь бие даасан цомгийн тухай K-pop баримтат кино нь Бусаны олон улсын кино наадамд нээлтээ хийлээ.
Тодруулбал, аравдугаар сарын 7-ны орой BTS хамтлагийн RM-ийн анхны баримтат кино болох "RM: Right People, Wrong Place" кино нь 29 дэх удаагийн Бусаны олон улсын кино наадмын Open Cinema хэсэгт нээлтээ хийжээ.
Тус киноны найруулагч Lee Seok Joon энэ киног "RM-ийн дотоод сэтгэлийг харуулсан гүн гүнзгий бичлэг, хүн бүрийн амьдралын аль нэг үед мэдэрсэн сэтгэл хөдлөлийн тусгал юм. Мөн “RM: Right People, Wrong Place” нь RM-ийн хоёр дахь бие даасан цомгоо бүтээх найман сарын үйл явцыг баримтжуулсан. Уг кинонд RM-ийг BTS-ийн ахлагч, соло уран бүтээлчийн дүрээр дүрсэлсэн бөгөөд Ким Нам Жүнийг хувь хүнийх нь хувьд илэн далангүй харуулсан" гэжээ. "RM: Right People, Wrong Place" киног ирэх арванхоёрдугаар сараас эхлэн бусад орны кино театруудаар гаргах юм.