Өнөө шөнө Орхон-Сэлэнгийн сав газраар нойтон цас орж, цасан шуурга шуурахыг анхаарууллаа

Өнөө шөнө Орхон-Сэлэнгийн сав газраар нойтон цас орж, цасан шуурга шуурахыг анхаарууллаа

Энэ сарын 08-09-нд шилжих шөнө Орхон-Сэлэнгийн сав газраар нойтон цас, цас орж, цасан шуурга шуурч, харин маргааш /2024.10.09/ нутгийн зүүн хагаст хүйтэн, салхи шуургатай байхыг Ус цаг уур орчны шинжилгээний газраас анхаарууллаа. 

Энэ сарын 10-нд Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн сав газар, Онон, Улз голын хөндийгөөр, энэ сарын 11-нд Онон, Улз голын хөндийгөөр, энэ сарын 12-нд Монгол-Алтайн уулархаг нутгаар, 13-нд Увс нуурын хотгор, Монгол-Алтай, Хөвсгөлийн уулархаг нутгаар нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна. Энэ сарын 13-нд говийн аймгуудын нутгийн зүүн өмнөд хэсгээр бороо орно.

Салхи нөгөөдөр буюу энэ сарын 10-нд нутгийн зүүн хойд хэсгээр, энэ сарын 13-нд нутгийн хойд хэсгээр секундэд 13-15 метр хүрч ширүүснэ.

Энэ долоо хоногийн баасан гараг буюу энэ сарын 11-нээс ихэнх нутгаар дулаарч, Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон голын хөндийгөөр шөнөдөө -4...-9 градус хүйтэн, өдөртөө +5...+10 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө +8…+13 градус, өдөртөө +18…+23 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө -1…+4 градус, өдөртөө +12…+17 градус дулаан байна гэж УЦУОШГ-аас мэдээллээ.