ВИДЕО: Оросын хурдны зам дээр 11 автомашин мөргөлдсөний улмаас гурван хүн амиа алдаж, олон хүмүүс гэмтжээ

ВИДЕО: Оросын хурдны зам дээр 11 автомашин мөргөлдсөний улмаас гурван хүн амиа алдаж, олон хүмүүс гэмтжээ

ОХУ-ын Москва мужийн М-2 хурдны замын 102-р километрт ачааны автомашин гурван ижил төрлийн тээврийн хэрэгслийг мөргөж, мөн долоон жижиг оврын машин мөргөсний улмаас гурван хүн амиа алдаж, олон хүн шархадсан талаар BBC агентлаг мэдээлжээ. Урьдчилсан мэдээллээр, ачааны автомашины жолооч жолоодлогоо алдаж, хажуугаар нь зорчиж явсан олон тооны машинуудыг мөргөж осолдсон байна. Ослын урьдчилсан шалтгаан нь ачааны автомашины тоормос эвдэрсэн гэж цагдаа нар үзэж байна гэж ОХУ-ын төрийн мэдлийн ТАСС агентлаг мэдээлсний BBC дамжуулжээ. 

Эх сурвалж: BBC

ВИДЕО: