Израилын Хамас бүлэглэлийн эсрэг хийж буй дайныг "Сэргэн мандалтын дайн" гэж нэрлэх саналыг Биньямин Нетаньяху гаргажээ

Израилын Хамас бүлэглэлийн эсрэг хийж буй дайныг "Сэргэн мандалтын дайн" гэж нэрлэх саналыг Биньямин Нетаньяху гаргажээ

Израилын Ерөнхий сайд Биньямин Нетаньяху Хамас бүлэглэлийн Израиль руу дайрсан 1 жилийн ойг тохиолдуулан өчигдөр /2024.10.07/  болсон Засгийн газрын ээлжит бус хуралдаан дээр "2023 оны 10 дугаар сарын 7-нд эхлүүлсэн Израилийн цэргийн ажиллагааг Сэргэн мандалтын дайн" гэж нэрлэхийг санал болгожээ.

Учир нь Израилын тал Хамасын эсрэг явуулж буй цэргийн ажиллагаагаа "Төмөр сэлэм" гэж нэрлэж байжээ. Харин Биньямин Нетаньяху “Энэ бол 2023 оны 10 дугаар сарын 7-ны өдөр болсон үйл явдлыг дахин давтуулахгүйн бидний оршин тогтнохын төлөөх дайн” гэж тайлбарлажээ. Мөн тэрээр Хамасын халдлага нь Дэлхийн 2 дугаар дайнаас хойш еврейчүүдийн эсрэг хийсэн хамгийн аймшигтай харгислал, ялгаатай нь Израиль дайснуудын эсрэг боссон" гэжээ. 

Иймд Хамас бүлэглэлийг устгах, барьцаалагдсан хүмүүсийг эргүүлэн авах, Газын зурваст ирэх ирээдүйн аюулаас урьдчилан сэргийлэх, Израилын иргэдийг гэр рүү нь буцаах зэрэг бүх зорилгодоо хүрэх хүртэл дайн дуусахгүй гэж мэдэгджээ. 

Эх сурвалж: BBC