Нобелийн шагналтнуудыг тодруулах үйл ажиллагаа нь энэ долоо хоногт эхэллээ

Нобелийн шагналтнуудыг тодруулах үйл ажиллагаа нь энэ долоо хоногт эхэллээ

Нобелийн шагнал нь динамитыг нээсэн эрдэмтэн Альфред Нобелийн гэрээслэлийн дагуу 1901 оноос жил тутам олгож эхэлсэн олон улсын хамгийн нэр хүндтэй шагнал билээ. Энэ жилийн физиологи, анагаах ухааны салбарын Нобелийн шагналыг АНУ-ын эрдэмтэн Виктор Эмброс, Гэри Равкан нар хүртлээ. 

Тэд “Генийн үйл ажиллагааг зохицуулдаг микроРНХ”-г нээн тус шагналыг авчээ. Одоо 72 настай Гэри Равкан молекул биологи, ген судлалын чиглэлээр судалгаа хийдэг бөгөөд АНУ-ын Үндэсний Шинжлэх Ухааны Академи, Анагаах Ухааны Академи, Философийн Нийгэмлэгийн гишүүн юм. Харин Виктор Эмброс бол АНУ-ын Үндэсний Шинжлэх Ухааны Академи, Америкийн Урлаг, Шинжлэх ухааны академийн гишүүн. Одоо 70 настай тэрбээр микроРНХ судлаач бөгөөд хамтрагч Гэри Равкантай олон судалгаа хийжээ. Нобелийн хорооны мэдээнд дурдсанаар, уг шагналыг генийн үйл ажиллагааг зохицуулах үндсэн зарчмыг нээсний төлөө олгосон байна.

Тэдний нээлт нь Генийн зохицуулалтын шинэ  зарчмыг  илрүүлсэн бөгөөд  энэ нь олон эст амьтад болоод хүний бие махбодын хувьд ололттой нээлт болжээ.  Ийнхүү аравдугаар сарын 8-9-нд физик, химийн салбарын эздийг зарлах бол 10-нд уран зохиолын салбарын   зарлаж сүүлийн өдөр /2024.10.11/ Осло хотноо шагналыг гардуулна.

ЭХ СУРВАЛЖ: bbc.com 

Л.Лхамбүтэд