Эрт хөгшрөлтөд хүргэдэг удамшлын өвчинтэй С.Бассо 28 насандаа Италид нас барсан талаар олон улсын хэвлэлүүд мэдээлжээ

Эрт хөгшрөлтөд хүргэдэг удамшлын өвчинтэй С.Бассо 28 насандаа Италид нас барсан талаар олон улсын хэвлэлүүд мэдээлжээ

Эрт хөгшрөлтөд хүргэдэг удамшлын өвчин /прогериа/-тэй хэрнээ хамгийн урт насалсан хүн болох Сэмми Бассо 28 насандаа Италид нас барсан талаар олон улсын хэвлэлүүд мэдээлжээ.

С.Бассо 1995 онд Италийн Шио хотод төрсөн бөгөөд хоёр настайдаа хүүхэд насны прогерийн хэлбэр болох Хатчинсон-Гилфордын синдромтой болох нь оношлогдсон байна. Иймд С.Бассогийн эцэг эх энэ өвчинтэй тэмцэх холбоог байгуулжээ.

Харин С.Бассо эцэг эхийнхээ байгуулсан тус байгууллагын үйл ажиллагаанд идэвхитэй оролцдог байсан төдийгүй Падуагийн их сургуулийг төгссөн бөгөөд прогериаг эмчлэх боломжуудын талаар хоёр ч удаа диссертаци хамгаалсан байна. Сонирхуулахад, Хатчинсон-Гилфордын хам шинж нь 20 сая хүн тутмын нэгд тохиолддог өвчин аж. Харин хүүхдийн прогери өвчний дундаж наслалт 13 жил байдаг байна. Прогериагийн эсрэг Италийн нийгэмлэгийн мэдээлснээр дэлхий дээр энэ төрлийн өвчний 350 гаруй тохиолдол бүртгэгдээгүй байгаа ажээ. 

Эх сурвалж: BBC