“Монгол хаан” жүжгийг Ази тивийн үзэгчдэд зориулан энэ сарын 17-нд Сингапур улсад нээх гэж байна. Тодруулбал, Сингапур улсын Marina Bay Sands театрт энэ сарын 17-ны өдрөөс арваннэгдүгээр сарын 3-ныг хүртэл тоглоно гэж тус улсын tnp.straitstimes.com сайтад мэдээлжээ.
Тодруулбал тус мэдээлэлд. "Өнгөрсөн онд Лондонд нээлтээ хийж тасалбар нь борлуулагдаж дууссан эл жүжгээр 3000 жилийн өмнөх Хүннүгийн үеийн өв залгамжлалын түүхийн ээдрээтэй түүхийг өгүүлнэ. "Монгол хаан" жүжиг нь Төв Азид олон мянган жилийн турш оршин тогтнож байсан эртний нүүдэлчин үндэстний баялаг түүх, гүн ухааныг онцолдог хэмээн Ерөнхий найруулагч Б.Баатар хэлэв.
Тэрбээр "Хүн төрөлхтөн хүннүгийн үеийн талаар дурсахгүй байгаа учраас үзэгчдэд таниулахыг хүссэн. Үйл явдал нь Арчуг хааны эргэн тойронд өрнөх бөгөөд үүнд түүний эрх мэдэл албан тушаал, хувийн хүсэл эрмэлзэл хоёрын хоорондох зөрчил гарна. Мөн маргаантай залгамж халаа, өргөн уудам эзэнт гүрнийхээ тогтвортой байдлын төлөө тэмцэж буй үйл явдлын талаар дурдана. Жүжигт мөн атаа хорсол, их гүрний төлөөх тулалдааны тухай өгүүлнэ" гэж ярьжээ.
Харин хатны дүрийг бүтээсэн О.Дөлгөөний тухайд бусад жүжигчидтэйгээ харьцуулахад түүхэн төрлийн жүжигт анх удаа тоглож байгаа гэв. Тэрбээр "Миний зүгээс илүү их хүчин чармайлт, хариуцлага шаардлагатай. Би өөрийнхөө дүрийг чамин сувдтай зүйрлэсэн" гэжээ.
ЭХ СУРВАЛЖ: tnp.straitstimes.com
Л.Лхамбүтэд