Ойрын хоногуудад ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаарна. Ирэх долоо хоногийн мягмар гараг буюу энэ сарын 8-нд Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар, энэ сарын 9-10-нд Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн сав газраар бороо, нойтон цас, цас орно. Бусад хугацаанд хур тунадас орохгүй.
Салхи энэ сарын 08-нд нутгийн зарим газраар, энэ сарын 09-нд говь, тал, хээрийн нутгаар, энэ сарын 10-нд нутгийн хойд хэсгээр секундэд 13-15 метр хүрч ширүүснэ.
Маргааш буюу энэ сарын 7-нд ихэнх нутгаар өдөртөө дулаарч Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон голын хөндийгөөр шөнөдөө -4...-9 градус хүйтэн, өдөртөө +4...+9 градус дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө +3…+8 градус дулаан, өдөртөө +13…+18 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө -2…+3 градус, өдөртөө +9…+14 градус дулаан байна. Ирэх долоо хоногийн пүрэв гараг буюу энэ сарын 10-нд нутгийн хойд хэсгээр хүйтэрнэ гэж Ус цаг уур орчны шинжилгээний хүрээлэнгээс мэдээллээ.