Холливудын нэрт жүжигчин Маргарет Куэлли Blackpink хамтлагийн Женниг арьс өнгөөр ​​ялгаварласан нь олон нийтийн дургүйцлийг хүргэжээ

Холливудын нэрт жүжигчин Маргарет Куэлли Blackpink хамтлагийн Женниг арьс өнгөөр ​​ялгаварласан нь олон нийтийн дургүйцлийг хүргэжээ

Холливудын нэрт жүжигчин Маргарет Куэлли Blackpink хамтлагийн гишүүн Женниг арьс өнгөөр ​​ялгаварласан үг хэлж, маргаан дэгдээсэн гэх мэдээлэл цацагджээ.

Тодруулбал, "Chanel" компанийн элч, төлөөлөгч Женни аравдугаар сарын 1-ны өдөр Францын Парис хотноо болсон загварын шоунд цайвар хөх өнгийн сүлжмэл цамц, шаргал үс засалттай ирсэн. Олон нийтийн сүлжээнд тавигдсан видеоноос харахад Маргарет Куэлли нь Жэннигийн үсэнд хүрч, "Энэ үнэхээр чиний үс мөн үү?" гэж асуухад Жэнни "Үгүй" гэж хариулжээ. 

Харин БНСУ-ын иргэд үүнийг хэн нэгний үсэнд хүрэх нь бүдүүлэг үйлдэл гэдгийг онцолж, цагаан арьстан бус хүнээс шаргал үстэй эсэхийг нь асуух нь арьс өнгөөр ​​ялгаварлан гадуурхах үзэл гэжээ. Женни Маргарет Куэллитэй зургаа авахуулах үед Маргарет Куэлли түүнээс зайлсхийж, арьс өнгөөр ​​ялгаварлан гадуурхах үзлийн талаар маргаан үүсгэсэн хэмээн үзэж байгаа аж.

Сонирхуулахад, Маргарет Куэлли нь жүжигчин Энди Мак Дауэллийн бага охин ба загвар өмсөгч, жүжигчин мэргэжлээр ажиллаж байгаа бөгөөд "Пало Алто", "Үхлийн тэмдэглэл" зэрэг кинонд тоглосон юм.