"Монгол хаан график роман" Сингапурт нээлтээ хийжээ

"Монгол хаан график роман" Сингапурт нээлтээ хийжээ

"Монгол хаан" жүжиг энэ сарын 17 /2024.10.17/-ны өдөр Сингапурын "Sands" театрт нээлт хийх гэж байна. Энэ талаар Сингапурын зарим хэвлэлүүд, "Английн "West End"-ийн анхны монгол бүтээл "The Mongol Khan"-аас 3000 жилийн өмнөх Төв Азид болсон түүхэн үйл явдлыг харж болно" хэмээн онцлон мэдээлж байна. 

Харин өнгөрөгч наймдугаар сар /2024.08/-д Монгол Хаан жүжгийн график роман Сингапурт нээлтээ хийсэн. Энэ үеэр Сингапурын алдартай блог хуудасны нэг болох "HÜBSCH JESS BABY"-ын эзэн "Монгол Хаан жүжгийн график роман"-ын нээлтэд оролцож, найруулагч Б.Баатарын гарын үсгийг авчээ.

Тэрээр энэ талаар "HÜBSCH JESS BABY" цахим хуудасыг эзэн өөрийн цахим хуудастаа, "2023 онд Лондонгийн Колизэйд тоглогдсон "Монгол хаан" жүжиг 2024 оны 10 дугаар сарын 17-ны өдрөөс эхлэн "Sands" театрт Азийн анхны нээлтээ хийх гэж байна. Би "Монгол хааны график роман"-ын нээлтэд оролцсондоо баяртай байна. Учир нь "Sands" театрын үзвэрийн талаар ойлголт авахын тулд тэнд хүрэлцэн очсон юм.

Энэ үеэрээ “Монгол хаан”-ны найруулагч, продюсер Hero Баатараас түүний гарын үсгийг авсан юм. Харин Б.Баатар найруулагч гарын үсгээ зураад зогсохгүй бидний нэрсийг хоёр амьтан болгон хувиргасан нь биднийг гайхшируулсан. Тэр зурахдаа үнэхээр авьяастай" хэмээн сэтгэгдлээ блогтоо үлдээжээ.