Монголд хоёр удаа тоглолтоо хийсэн БНСУ-ын дуучин, реппер BLOO ирэх арванхоёрдугаар сарын 16-нд ОХУ-ын нийслэл Москва, 18-нд Санкт-Петербург хотод тоглолт хийхээр төлөвлөсөн байсан ч тоглолтоо цуцлахаас өөр аргагүй болсон талаар мэдэгджээ.
Учир нь BLOO-гийн амь насанд халдана гэсэн маш олон тооны заналхийлэл иржээ. Иймд дуучны агентлагаас гаргасан мэдэгдэлд “2024 оны арванхоёрдугаар сард болох байсан тоглолтыг гэнэт үүссэн нөхцөл байдлын улмаас цуцлах болсоноо мэдэгдэж байна. Тоглолтын товыг зарласнаас хойш BLOO болон манай менжемент маш олон заналхийлэл, сүрдүүлэг хүлээн авлаа. Тиймээс сайн цаг иртэл ОХУ-д хийх тоглолтоо хойшлуулах шийдвэрийг гаргасан болно" гэжээ.