НҮБ-ын Ерөнхий Ассамблей жил бүрийн аравдугаар сарын 11-ний өдрийг "Олон улсын охидын өдөр" болгон тунхагласан байдаг. Тэгвэл энэ өдрийг тохиолдуулан Blackpink хамтлагийн Жэнни ганцаарчилсан эргэн ирэлтээ хийхээр болжээ.
Дэлхийн 193 оронд аравдугаар сарын 11-ний өдрийг “Олон улсын охидын өдөр” буюу “Олон улсын охидын эрхийг хамгаалах өдөр” болгон тэмдэглэдэг. “Олон улсын охидын өдөр”-ийн гол зорилго нь охидод тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэх, тэдний эрхийг хамгаалах, боловсрол эзэмшүүлж, хөгжүүлэхэд нь анхаарал хандуулах, охидын эрхийн талаарх олон нийтийн ойлголтыг нэмэгдүүлэхэд оршдог.
Тэгвэл БНСУ-ын алдарт Blackpink хамтлагийн дуучин Жэнни олон улсын охидын өдрийг тохиолдуулан ганцаарчилсан шинэ дуугаа цацах бөгөөд дуу нь “CALLING ALL PRETTY GIRLS” гэх нэртэй байж магадгүй байна.
Jennie is calling all pretty girls in a recent video. pic.twitter.com/BluB384ASy
— About Music (@AboutMusicYT) September 25, 2024