“Ocean Grey” тоглолт зуун хувь амьд хөгжмийн найруулгатай болно гэдгийг онцоллоо

“Ocean Grey” тоглолт зуун хувь амьд хөгжмийн найруулгатай болно гэдгийг онцоллоо

Ocean Grey продакшн 11 жилийн ойн баяраа тэмдэглэж тоглолт хийх гэж буй талаараа өнөөдөр /2024.09.25/  мэдээлэл хийлээ.

Тодруулбал тус тоглолт  2024 оны 09 дүгээр сарын 28-нд AIC Steppe Arena-д 19:00 цагт нээгдэж, 20:30 цагт тоглолт эхэлж 3 цаг үргэлжлэх ба тасалбарыг Shoppy.mn, GS25 салбаруудаар худалдаалж байгаа юм байна. Тус тоглолтод Ocean Grey продакшны уран бүтээлчид болох AM-C, Becca, FOUX, Seryoja нар оролцох бол зочин уран бүтээлчдээр Канадын алдарт реппэр К`Maro болон продакшнтай хамтран ажилладаг UKA, Эрдэнэчимэг, Kiwi, Tatar, Vandebo зэрэг уран бүтээлчид оролцох аж. Тоглолтын зохион байгуулах комисоос уран бүтээлчид тус бүр дунджаар 25-30 минутын үзүүлбэрүүд бэлдсэн байгаа учир тоглолт нэлээд урт болно гэсэн юм. Мөн тоглолт 100% амьд хөгжмийн найруулгатай гэдгийг онцоллоо.