Өнөөдөр бар өдөр

Өнөөдөр бар өдөр

Аргын тооллын 9 сарын 23, Сумъяа гараг. Билгийн тооллын 21, Чөлөөт эх одтой, цагаан бар өдөр. Өдрийн наран мандах, жаргах цаг нь 6:41-18:48. Тухайн өдөр морь, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг. Эл өдөр эе, эвээ ололцох, хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл байгуулах, найр хурим хийх, бэр гуйх, инж өгөх, авах, үнэт эрдэнийн зүйл авах, сүм дуганыг сэргээх, амилуулах, өглөгийн түллэг хийх, хишиг дуудуулах, хот балгадын үйл, цэрэг, цагдаагийн үйл, андгай тангараг, гэрээ, хэлцлээ буцаахад сайн. Гөлөг тэжээх, золиг гаргах, бомбын үйл, хүүхэд хөлд оруулахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой  болой. Хол газар яваар одогсод баруун урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.




Өнөөдөр бар өдөр

2 цагийн өмнө