Монгол Улс, Шведийн Хаант Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ой тохиож байна. Тус ойг тохиолдуулан Бээжин дэх Шведийн ЭСЯ болон "Алтан хальс" төрийн бус байгууллага 2024 оны есдүгээр сарын 20-22-ний өдрүүдэд "Тэнгис" кино театрт Шведийн кино наадам зохион байгуулах гэж байна.
Тус кино өдөрлөгөөр нэртэй шагнал хүртсэн кинонуудыг үзэгчдэд үнэгүй үзүүлэхээр бэлджээ. Кино өдөрлөгийн эхний өдөр нь өнөөдөр бөгөөд 19:00 цагаас найруулагч Ингмар Бергманы “Персона 1966” киногоор тус өдөрлөгийн нээлт эхэлнэ. Харин Бямба гарагт "Би бол златан | 2022", "Түүх 2022", кино гарах бол Ням гарагт "Гүлспоны гайхамшиг | 2023", Уве хэмээх эр | 2015, гэх кинонууд тус тус тавигдах аж.