"Парис-2024" зуны олимпын наадмаас мөнгөн медаль зүүсэн Өмнөд Солонгосын буудлагын спортын тамирчин Ким Еэ Жи жүжигчний замналаа эхлүүлэхээр болжээ.
Түүнийг “Crush” нэртэй киноны алуурчны дүрд тоглохоор болсныг "Asia Lab" энтертайнмэнт компаниас зарлажээ. Тус компанийн гүйцэтгэх захирал И Жүн Субын найруулсан “Asia” кинонд арьс өнгөний үзлийн улмаас гадуурхагдсан Ази гаралтай хүмүүсийн түүхийг үзүүлдэг. Тэгвэл өнгөрсөн долдугаар сард Парисын наадмын 10 метрийн хийн гар бууны төрөлд мөнгөн медаль хүртсэн Ким Еэ Жигийн хувьд өөрийн өвөрмөц хэв маягаараа олны анхаарлыг татаж байсан юм. Тухайн үед тэрбумтан Илон Маск түүний дүрс бичлэгийн дор “Тэр тулаант төрлийн кинонд дүр бүтээхэд тохирно. Ямар ч жүжиглэлт шаардлагагүй” гэж бичиж байв.