ВИДЕО: Украины нисгэгчгүй онгоц Москвагийн өндөр барилга руу халдсаны улмаас нэг хүн амиа алдаж, гурван хүн шархаджээ

ВИДЕО: Украины нисгэгчгүй онгоц Москвагийн өндөр барилга руу халдсаны улмаас нэг хүн амиа алдаж, гурван хүн шархаджээ

Украины нисгэгчгүй онгоц Оросын нутаг дэвсгэрт томоохон хэмжээний халдлага үйлдсэн талаар BBC агентлаг мэдээлжээ. Тодруулбал, Украины Зэвсэгт хүчин Оросын нутаг дэвсгэрийн гүн дэх бай руу дайралт хийсэн байна. Энэ талаар Оросын Батлан ​​хамгаалах яамнаас "агаарын довтолгооноос хамгаалах систем 158 орчим нисгэгчгүй онгоцыг устгасан" гэж мэдэгдсэн байна. Харин өнгөрөгч шөнө Москвагийн Раменское мужид нисгэгчгүй онгоцууд гурван өндөр барилга руу халдаж, 46 настай эмэгтэй амиа алдаж, өөр гурван хүн шархадсан гэж Москва мужийн захирагч мэдэгджээ. 

Эх сурвалж: BBC