Х.Нямбаатар "Женкогийн 17 чингэлэг спиртийн хэргээс хойших бүх цуврал хэргүүдийг нь олон нийтэд сануулж мэдээлнэ" гэв

Х.Нямбаатар "Женкогийн 17 чингэлэг спиртийн хэргээс хойших бүх цуврал хэргүүдийг нь олон нийтэд сануулж мэдээлнэ" гэв

Хотын дарга Х.Нямбаатар болон холбогдох албаныхан өнөөдөр /2024.09.07/ Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, Нарантуул захын хойд хэсэг, Халдварт орчимд иргэдээс гомдол мэдээлэл ирдэг байршилд ажиллалаа. 

Энэ үеэр Хотын дарга Х.Нямбаатар "Сүүлийн үед сонгууль дөхсөн учраас залуу "Женкочид" баахан лайв хийдэг хүмүүс нэр дэвшиж байна. Болсон болоогүй энд, тэнд очиж лайв хийдэг хэдэн шизотой бацаанууд бий. Үүн дээр мэргэжлийнхэн өөрсдөө дуугарцгаа. Ажил огт хийж үзээгүй, хүүхэд байхаасаа хойш энд тэнд шантааж хийж, лайв хийдэг хэдэн 20-30 нөхдүүдийг нэр дэвшүүлсэн байна лээ. Тэд нарт замын салбарынхан өгөөш болж байна. Явган зам янзалж байхад л гүйж очоод лайв хийгээд байгаа.

Залуу женкочд юу ч хийхгүй шүү. Энэ хүмүүс луйвар, шантааж улс орны хөгжлийг хойш нь татах юм л хийдэг. Хэдэн бацаанууд нийлээд НИТХ-ын сонгуульд дэвшээд явж байна лээ. Тэд хүний хийж байгаа ажил бүрийг гутаадаг. Шугам замын шинэчлэл дээр очоод л лайв хийсэн. Дулааны шугам шинэчлэхийн тулд лотки цутгана биз дээ. Лотки цутгаж хатахыг хүлээлгүй яадаг юм. Иймэрхүү хэдэн нөхдүүд улс орныг сүйрүүлж байгаа шүү. Хийж бүтээж байгаа хүн болгоныг харлуулдаг, өөрсдөө юу ч хийдэггүй, дандаа хулгай хийдэг.

Би өнөөдрөөс эхлээд Женкогийн хийсэн хулгай луйвруудыг би өдөр бүр цувралаар нийтэд мэдээлнэ. Хэдэн луйварчин бацаануудаа юм хийж байгаа хүмүүсийн эсрэг турхирч байгаа бол би 17 чингэлэг спиртийн хэргээс хойших бүх цуврал хэргүүдийг нь олон нийтэд сануулж мэдээлнэ гэдгээ улстөржүүлээд хэлчье" хэмээлээ.