Йемений хоути босогчдын халдлагад өртсөн хөлөг онгоцноос нэг сая орчим баррель газрын тос асгарахаас сэргийлэх ажиллагаа Улаан тэнгист яг одоо явагдаж байгаа талаар BBC агентлаг мэдээлсэн байна. Учир нь Грекийн далбаатай тус хөлөг наймдугаар сарын 21 /2024.08.21/-нд халдлагад өртсөний дараа багийнхан нь Оманы эргийн ойролцоо орхисон аж. Багийн 25 гишүүнийг Европын байлдааны хөлөг онгоц аварчээ. Гэтэл хоути босогчид Йемений эргийн ойролцоо байх тус хөлөгийг шатаасан байна. Иймд газрын тос асгарахаас урьдчилан сэргийлэх ажлыг эхлүүлсэн байна. Хоутичуудын нийтэлсэн видео бичлэгт хөлөгийн тавцанг хэд хэдэн газарт гал тавьсан байна. Хутийн удирдагч энэ халдлагаа зоригтой, зорилготой гэж нэрлэжээ.
Эх сурвалж: BBC