БИДНИЙ ТУХАЙ: В.Путин Монголд хийсэн айлчлалаа дуусгасан ч, түүнийг баривчлах Гаагийн шүүхийн тушаал үр дүнд хүрсэнгүй гэж BBC мэдээлжээ

БИДНИЙ ТУХАЙ: В.Путин Монголд хийсэн айлчлалаа дуусгасан ч, түүнийг баривчлах Гаагийн шүүхийн тушаал үр дүнд хүрсэнгүй гэж BBC мэдээлжээ

ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин айлчлал хийсэн Монгол Улсаас мордлоо. В.Путин 2023 оноос хойш анх удаагаа Ромын дүрэмд гарын үсэг зурсан, Олон улсын эрүүгийн шүүхийн гишүүн улсад айлчилсан нь энэ юм.

Монголын эрх баригчид В.Путиныг баривчлаагүй, харин түүнд зориулан ёслолын хурал зохион байгуулжээ. ОХУ-ын төрийн тэргүүнийг Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүлээн авч уулзсаны дараа В.Путин тус улсын Ерөнхий сайд, УИХ-ын даргатай уулзсан байна. В.Путины айлчлалын гол зорилго нь Зөвлөлт, Монголын цэргүүд Японы армийг бут ниргэсэн Халхын голын байлдааны 85 жилийн ойг тэмдэглэх явдал байв. В.Путин айлчлалынхаа үеэр 1939 онд Зөвлөлтийн цэргүүдийг удирдаж байсан маршал Жуковын хөшөөнд цэцэг өргөж, энэ үеэр гала тоглолт болсон байна.

Харин монголын эрх баригчид олон улсын өмнө хүлээсэн үүргээ яагаад биелүүлээгүй, Олон улсын эрүүгийн шүүхийн шийдвэрийг биелүүлээгүйгээ албан ёсоор тайлбарлаагүй байна. Тус улсын нэрээ нууцалсан Засгийн газрын төлөөлөгч “Politico” сонинд ярилцлага өгөхдөө “Монгол Улс эдийн засгийн хувьд Орос, Хятадаас хараат байгаа нь гол шалтгаан" гэжээ. Түүнчлэн Улаанбаатар хотод байх төрийн ордны дэргэд уриа лоозон барин эсэргүүцлийн жагсаал зохион байгуулсан жагсагчдын цөөн хэдэн хүнийг цагдаа нар баривчилсан гэж Associated Press мэдээллээ гэж BBC агентлаг мэдээлжээ.

Эх сурвалж: BBC