Есдүгээр сарын 4-нөөс Шарга Морьт, Хужирбуланд автобусны шинэ зогсоол нэмэгдэнэ

Есдүгээр сарын 4-нөөс Шарга Морьт, Хужирбуланд автобусны шинэ зогсоол нэмэгдэнэ

Нийслэлд энэ сарын 4-нөөс автобусны хоёр зогсоолыг ашиглалтад оруулахаар болжээ. Нийтийн Тээврийн Бодлогын Газраас мэдээлснээр Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороонд байрлах Шарга морьт завсар /баруун/ зогсоолд дамжин өнгөрдөг чиглэлийн автобуснууд зогсоно.

Дамжин өнгөрөх автобусны чиглэл:

  • Х:1 – Санзайн эцэс – Их Тамир – Зунжин худалдааны төв – 7 буудал
  • Х:2 – Шарга морьт – Зунжин худалдааны төв – 7 буудал
  • ЗҮ:3 – Баянбулаг – Сүхбаатарын талбай
зураг
 
зураг
 
зураг
 

Нөгөө нь Хужирбулан чиглэлийн автобусны шинэ эцсийн зогсоолыг ашиглалтад оруулах юм байна. Тодруулбал Баянзүрх дүүргийн 28 дугаар хорооны 6 дугаар хэсэгт шинээр авто зам тавигдсан тул Хужирбулангийн хуучин автобусны эцсийн зогсоолоос зүүн тийш 800 метрт сунган шинэ эцсийн буудлаар автобуснуудыг тойруулж явуулахаар төлөвлөжээ.

 
зураг



Өнөөдөр тахиа өдөр

15 цагийн өмнө