АНУ-д үйлдвэрлэсэн сөнөөгч онгоцууд Украинд ирснээс хойш ердөө гуравхан долоо хоногийн дараа буюу энэ сарын 26 /2024.08.26/-нд Украины хотууд руу Оросын талын довтолсон асар их пуужин, нисгэгчгүй онгоцнуудыг саармагжуулах үеэр F-16 сөнөөгч онгоц осолджээ. Украины Зэвсэгт хүчний жанжин штабаас онгоцны ослын улмаас нисгэгч нас барсан гэдгийг баталсан байна. Харин тус ослын шалтгааныг тогтоохоор ажиллаж байгаа аж. Тэгвэл "Wall Street Journal" сонин эх сурвалжаас иш татан, "онгоц дайсны галд өртөөгүй, харин нисгэгчийн алдаанаас болж сүйрсэн" гэж мэдээлж байсан.
Эх сурвалж: BBC