ВИДЕО: Японы баруун эрэгт "Шаншан" хар салхи дайран өнгөрсний улмаас дөрвөн хүн амиа алджээ

ВИДЕО: Японы баруун эрэгт "Шаншан" хар салхи дайран өнгөрсний улмаас дөрвөн хүн амиа алджээ

Японы баруун өмнөд эрэгт хэдэн арван жилийн турш тохиолдож байгаагүй хүчтэй "Шаншан" хар салхи дайран өнгөрчээ. Гамшгийн улмаас аадар бороо орж, үер бууж, хөрсний гулгалт үүсч, цахилгаан тасарсан байна. Өчигдөр /2024.08.29/ орой гэхэд хар салхины эрч бага зэрэг суларч, "халуун орны хүчтэй шуурга"-ын түвшинд хүрсэн талаар BBC агентлаг мэдээлжээ. Харин "Шаншан" салхины улмаас хөрсний гулсалт үүсэж, барилгын дээвэр нурсан тул дор хаяж дөрвөн хүн амиа алдаж, зуу орчим хүн бэртэж гэмтжээ.

Эх сурвалж: BBC