П.Орхоноос допинг илэрснээс бус Хойд Солонгосын бөхчүүд олимпод оролцохгүй болсноор БНСУ-ын тамирчин оролцох эрхтэй болжээ

П.Орхоноос допинг илэрснээс бус Хойд Солонгосын бөхчүүд олимпод оролцохгүй болсноор БНСУ-ын тамирчин оролцох эрхтэй болжээ

"П.Орхоноос допинг илэрснээр БНСУ-ын тамирчин олимпод оролцох болсон" гэх мэдээлэл Өмнөд Солонгосын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр цацагдсан. Тэгвэл энэ асуудалтай холбоотойгоор Монголын чөлөөт бөхийн холбоо болон Монголын Үндэсний олимпын хороо мэдэгдэл гаргаж үгүйсгээд буй. 

Харин дэлхийн чөлөөт бөхийн холбооноос гаргасан мэдээлэлд дурдсанаар эмэгтэй чөлөөт бөхийн 50 кг, 62 кг-д Бүгд Найрамдах Ардчилсан Солонгос Ард Улсын бөхчүүд Парисын олимпод оролцохгүй болж, оронд нь Итали, БНСУ-ын бөхчүүд оролцохоор болсон гэжээ.  

Харин Хойд Солонгосын тамирчид ямар учраас буцаах болсон талаарх мэдээлэл одоогоор тодорхойгүй байна. Сонирхуулахад, Киргизстаны Бишкек хотод 2024 оны дөрөвдүгээр сард болсон “Парис-2024” олимпын эрх олгох тэмцээнд дэлхийн аварга, Азийн аварга, гавьяат тамирчин П.Орхон БНСУ-ын бөх И Хан Битийг цэвэр ялснаар олимпын наадамд оролцох эрхтэй болсон билээ.