"Жо Байден өчигдөр сунгаагаа орхисноо санахгүй байна" гэж Д.Трамп мэдэгджээ

"Жо Байден өчигдөр сунгаагаа орхисноо санахгүй байна" гэж Д.Трамп мэдэгджээ

Дэлхийн хамгийн том, тэнцвэржүүлэгч улс болох АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалт ирэх аравдугаар сар /2024.10/-д болно. АНУ-ын энэ удаагийн сонгуульд тус улсын Ардчилсан нам, Бүгд найрамдах намын нэр дэвшигчдийн дунд гол өрсөлдөөн болно.

Тэгвэл АНУ-ын 2024 оны Ерөнхийлөгчийн сонгуульд тус улсын Дэд ерөнхийлөгч Камала Харрис өрсөлдөж магадгүй байгаа. Тодруулбал, АНУ-ын Холбооны сонгуулийн хороонд өгсөн баримт бичигт “Дэд ерөнхийлөгч Камала Харрис 2024 оны АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж байгаа бөгөөд цаашид зөвхөн уг албан тушаалын төлөөх сурталчилгаагаа явуулах болно” гэж бичсэн талаар CNN агентлаг өчигдөр мэдээлсэн.

Мөн АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден энэ талаар Х сүлжээнд, "Ардчилсан намын нөхдүүд ээ, би нэр дэвшүүлэлтийг хүлээж авахгүй, бүрэн эрхийнхээ үлдсэн хугацаанд Ерөнхийлөгчийн албан тушаалд бүх хүчээ зориулахаар шийдсэн. 2020 оны миний хамгийн анхны шийдвэр бол Камала Харрисыг дэд ерөнхийлөгчөөр сонгох явдал байв. Энэ нь миний гаргасан хамгийн зөв шийдвэр байсан. Өнөөдөр би Камалаг манай намаас нэр дэвшихийг бүрэн дэмжиж, батлахыг хүсч байна. Ардчилсан намынхан нэгдэж Д.Трампыг ялах цаг болжээ. Үүнийг хийцгээе" гэж жиргэжээ.

Тэгвэл Д.Трамп "Шинэ өдөр эхэлж байна. Жо Байден өчигдөр сунгаагаа орхисноо санахгүй байна! Тэрээр сонгуулийн кампанит ажлынхаа цагийн хуваарийг бас дэлхийн III дайн дэгдэж болзошгүй талаар, БНХАУ-ын дарга Си, мөн В.Путин нартай яриа хэлэлцээ зохион байгуулахыг шаардаж. Байден бол "хурц, шийдэмгий, эрч хүчтэй, ууртай, арга хэмжээ авахад бэлэн гэжээ. Наргиантай л байгаа юм байна" гэжээ.




Өнөөдөр туулай өдөр

4 цагийн өмнө