ШУУРХАЙ: ОХУ-д болсон зам тээврийн ноцтой ослын улмаас Монгол Улсын гурван иргэн амь насаа алдаж, таван хүн гэмтжээ

ШУУРХАЙ: ОХУ-д болсон зам тээврийн ноцтой ослын улмаас Монгол Улсын гурван иргэн амь насаа алдаж, таван хүн гэмтжээ

ОХУ-ын Бүгд Найрамдах Алтайн нутаг дэвсгэрт буюу Чуйскийн замд микроавтобус осолдож Монгол Улсын гурван иргэн амиа алдаж, таван хүн гэмтсэн талаар тус улсын Онцгой байдлын яамнаас мэдээллээ.

Тодруулбал, Зам тээврийн ноцтой осол Алтайн нутгийн Чуйскийн зам дагуух Кош-Агач дүүрэгт болсон талаарх мэдээлэл өчигдөр /2024.07.22/ өглөөний 08:59 цагт тус улсын Онцгой байдлыг газарт ирсэн байна. Улмаар дуудлага мэдээллийн дагуу алба хаагчид очиход хурдны Р-256 дугаар зам буюу Чуйскаас 853 километрт микроавтобус замаасаа гарч онхолдсон байжээ. Урьдчилсан мэдээллээр ослын улмаас 5 хүн гэмтэж, дөрвөн хүн нас баржээ. Үүний нэг нь хүүхэд байсан байна. Мөн ослоор Монгол Улсын гурван иргэн амь насаа алдсан” гэж мэдэгдлээ.




Өнөөдөр туулай өдөр

4 цагийн өмнө