Монгол хэл, бичгийн дахин шалгалт ирэх сарын 17-нд болно

Монгол хэл, бичгийн дахин шалгалт ирэх сарын 17-нд болно

Монгол Улсын дээд боловсролын сургалтын байгууллагад элсэн суралцагчид зайлшгүй монгол хэл, бичгийн шалгалт өгч, 400-гаас дээш оноо авсан байх шаардлагатай.

Хэрэв шалгалтад бүдэрвэл их, дээд сургуульд элсэх эрхгүй юм. Гэхдээ эхний удаа хангалтгүй оноо авсан сурагч давтан шалгалт өгөх эрхтэй. Энэ жилийн Монгол хэл бичгийн шалгалт өнгөрөгч дөрөвдүгээр сард болсон. Тус шалгалтад босго онооны болзол хангаж чадаагүй сурагчид наймдугаар сарын 17-нд дахин шалгалтад хамрагдах боломжтой юм. Боловсролын үнэлгээний төвийн мэдээлснээр 5300 гаруй сурагч монгол хэл, бичгийн шалгалтад тэнцээгүй аж.