Боловсролын сайд П.Наранбаяр анхны тушаалаараа ЕБС-ийн хичээлийн жилийг гурван улиралтай байхаар баталлаа

Боловсролын сайд П.Наранбаяр анхны тушаалаараа ЕБС-ийн хичээлийн жилийг гурван улиралтай байхаар баталлаа

Боловсролын сайд П.Наранбаяр анхны тушаалаараа 2024-2025 оны хичээлийн жилийн бүтцийг баталжээ. Нийслэл болон аймаг, сумын Ерөнхий Боловсролын Сургуулийн/ЕБС/ хичээлийн жилийн бүтэц нь бие даалт, цахим сургалт, амралтаас бүрдсэн байна.

Сурагчдын нэг болон хоёрдугаар улирлын амралтыг Даваа гарагт эхлүүлж, Баасан гарагт дуусгахаар тусгажээ. Ингэхдээ нийслэлийн сурагчдын нэгдүгээр улирлын амралтыг 12 дугаар сард, хоёрдугаар улирлын амралтыг 4 дүгээр сард, гуравдугаар улирлын амралтыг 6 дугаар сард товлосон байна.

Ирэх хичээлийн жил III улиралтай байх бөгөөд сүүлийн долоо хоногт 4-12 дугаар ангийн сурагчдыг анги дэвших, сургууль төгсөх үнэлгээг хийхээр баталжээ. Харин бие даалтын долоо хоногийг хичээллэх хугацаанд оруулж тооцох аж. Хичээлийн жилийн 18 дахь долоо хоногт 10-12 дугаар ангийн сурагчдыг цахимаар хичээллүүлнэ.