ВИДЕО: Дональд Трампыг албан ёсоор АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчээр зарлалаа

ВИДЕО: Дональд Трампыг албан ёсоор АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчээр зарлалаа

Долдугаар сарын 14-ний өдөр АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж буй Д.Трампын амь насанд халдах гэсэн оролдлого гарсан талаар бид өмнө нь мэдээлсэн. 

Халдлагын үеэр Дональд Трампын баруун чихийг онож шархдуулсан ба  арга хэмжээнд оролцож байсан нэг иргэн амиа алдсан юм. Түүнчлэн халдлага үйлдсэн этгээдийг Трампын хамгаалагчид газар дээр нь буудан хөнөөсөн гэж албаны эх сурвалжууд мэдээлсэн юм. 

Тэгвэл өнөөдөр Д.Трамп Бүгд найрамдах намын их хурлын үеэр анх удаа олны өмнө гарч ирлээ. Баруун чих нь боолттой түүнийг дэмжигчид нь баатрын ёсоор угтан авсан байна. Бүгд найрамдах намын их хурлаас Дональд Трампыг албан ёсоор АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчээр зарлажээ.