Маргааш Дундговь болон Өмнөговь аймгийн нутгаар секундэд 28 метр, зарим үед 34 метрийг давж, шороон шуурга шуурна

Маргааш Дундговь болон Өмнөговь аймгийн нутгаар секундэд 28 метр, зарим үед 34 метрийг давж, шороон шуурга шуурна

Агаарын гамшигт үзэгдлээс урьдчилан сэргийлэх мэдээ:

Маргааш буюу зургаадугаар сарын 21-нд Дундговь аймгийн нутгаар /ялангуяа нутгийн зүүн хэсгээр/ салхи баруун хойноос секундэд 28 метр, зарим үед 34 метрийг давж ширүүснэ. Өнөө шөнө буюу зургаадугаар сарын 20-21-нд шилжих шөнө Дундговь аймгийн нутгийн хойд хэсгээр хүйтэн бороо орж, маргааш өглөөнөөс эхлэн нийт нутгаар салхи баруун хойноос секундэд 28 метр, зарим үед 34 метрийг давж, шороон шуурга шуурна. Мөн Өмнөговь аймгийн Даланзадгад, Цогт-Овоо, Цогтцэций, Манлай, Ханбогд, Номгон, Баян-Овоо сумдын нутгаар салхи секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүрч шороон шуурга шуурах тул:

  • Хол замд гарахгүй байх
  • Тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хангах
  • Малаа ойр бэлчээх, бага насны хүүхдийг малд явуулахгүй байх

Цаг агаарын мэдээ мэдээллээ тогтмол сонсож, бусдадаа түгээхийг онцгойлон анхааруулж байна.