Шинэ Зеландын Ерөнхий сайдын онгоц айлчлалын үеэр эвдэрсэн нь насжилтын хугацаа нь дууссантай холбоотой гэв

Шинэ Зеландын Ерөнхий сайдын онгоц айлчлалын үеэр эвдэрсэн нь насжилтын хугацаа нь дууссантай холбоотой гэв

Шинэ Зеланд улсын ерөнхий сайд Кристофер Лаксоны нисэх онгоц өнгөрсөн ням гарагт замдаа эвдэрч ерөнхий сайд нийтийн зорчигч тээврийн онгоцоор аяллаа үргэлжлүүлжээ. Тодруулбал, Лаксоны зорчиж байсан “Boeing 757” загварын тусгай үүргийн нисэх онгоц Папуа Шинэ Гвиней улсад шатахуун авахаар буухдаа эвдэрсэн тул дахин хөөрч чадаагүй юм байна.

Үүний улмаас тэр дагалдаж явсан бизнесийн төлөөлөгчид, хэвлэл мэдээллийн ажилтнуудыг Папуа Шинэ Гвинейн нийслэл Порт Морсби хотод үлдээгээд өөрөө цааш нийтийн зорчигч тээврийн онгоцоор Япон руу нисжээ.

Шинэ Зеландын агаарын хүчин засгийн газрын айлчлалуудад ашигладаг хоёр ширхэг “Boeing 757” нисэх онгоцтой юм. Тэдгээрийн насжилт 30 гаруй жил болсон тул ойр ойрхон эвдрэх болжээ. Шинэ Зеландын батлан хамгаалахын сайд Жудит Коллинс өчигдөр Newstalk ZB радиогоор ярихдаа төр засгийн айлчлалуудын үеэр онгоцны эвдрэл байнга гарах болсныг “ичмээр явдал” гэж тодорхойлсон байна.

Эх сурвалж: Reuters