"Хойд солонгос айлчлалд бэлтгэж буй"-г хиймэл дагуулын зураг илтгэж байгаа бөгөөд В.Путин маргааш БНАСАУ-д айлчилж магадгүй байна гэжээ

"Хойд солонгос айлчлалд бэлтгэж буй"-г хиймэл дагуулын зураг илтгэж байгаа бөгөөд В.Путин маргааш БНАСАУ-д айлчилж магадгүй байна гэжээ

ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин Хойд солонгос /БНАСАУ/-т айлчилна гэдгийг олон сарын өмнөөс ажиглагчид мэдээлж байв. Учир нь өнгөрсөн жил Хойд солонгосын удирдагч Ким Чен Уны сум нэвтэрдэггүй, хуягт галт тэргээ хөлөглөн Оросын Владивосток хотод болсон Дорнын эдийн засгийн форумд оролцох үеэрээ В.Путинтай уулзаж, түүнийг өөрийн орондоо айлчлал хийхийг урьсан ба В.Путин түүний урилгыг хүлээн авсан ажээ. 

Тэгвэл В.Путины Хойд солонгост хийх айлчлал хэдхэн хоногийн дараа болох гэж байгаа талаар BBC агентлаг мэдээлсэн байна. Тодруулбал, В.Путины Хойд солонгост хийх айлчлал энэ долоо хоногийн мягмар гараг /2024.06.18/-т болох магадлалтай гэж Өмнөд Солонгосын эх сурвалжууд үзэж байгаа бөгөөд хиймэл дагуулаас авсан зургуудад Хойд Солонгост айлчлалд бэлтгэгдэж байгаа ажээ. 

Эх сурвалж: BBC