БНСУ-ын алдарт жүжигчин Сон Хэ Кё Солонгос хэл дээрх гарын авлагуудыг Монголд хандивлахаар болжээ

БНСУ-ын алдарт жүжигчин Сон Хэ Кё Солонгос хэл дээрх гарын авлагуудыг Монголд хандивлахаар болжээ

БНСУ-ын алдарт жүжигчин Сон Хэ Кё “Сүншин” эмэгтэйчүүдийн их сургуулийн профессор Со Гён Дёктэй хамтран Монгол улсын нийслэл Улаанбаатар дахь "Ли Тэ Жуны дурсгалын танхим"-д солонгос хэл дээрх гарын авлагыг хандивлахаар болжээ.

Ли Тэ Жүн нь 1914 онд Улаанбаатарт нүүж тусгаар тогтнолын төлөө зүтгэж байсан нэгэн аж.  Профессор Со Гён Дёк хэлэхдээ, "Бид саяхан сайтын менежментийг хариуцдаг Солонгос Монголын Холбоотой ярилцаж, шинээр баригдсан Ли Тэ Жуны дурсгалын ордонд солонгос, монгол хэл дээрх 10 мянган ширхэг гарын авлага хандивлахаар болсон" гэжээ. Мөн тэрбээр Сон Хэ Кёгийн дэмжлэгээр сүүлийн 13 жилийн хугацаанд хилийн чанадад үлдсэн Солонгосын тусгаар тогтнолын хөдөлгөөний түүхэн дурсгалт газруудад солонгос хөтөч, солонгос тэмдэглэгээ, тусламжийн ажил гэх мэт зүйлсийг хандивласан бөгөөд дараагийнх нь Монгол Улс байх аж.