Агаарын хэт халалтын улмаас Саудын Арабт болсон Исламын шашны мөргөлийн үеэр 14 хүн амиа алджээ

Агаарын хэт халалтын улмаас Саудын Арабт болсон Исламын шашны мөргөлийн үеэр 14 хүн амиа алджээ

Саудын Арабт үргэлжилж буй хаж мөргөлд оролцохоор явсан 14 иргэн нь агаарын хэт халалтын улмаас амиа алдаж, мөн тус улсын өөр 17 иргэн ариун хот Меккад хүрэх замдаа сураггүй алга болсон талаар Йордан улсын эрх баригчид мэдээллээ.

Ойрын өдрүүдэд Саудын Арабт агаарын температур Цельсийн +40 хэм давж халж байгаа ба энэ жилийн мөргөл өнгөрсөн баасан гарагт эхэлж энэ лхагва гараг хүртэл үргэлжлэх юм. Саудын Арабын ариун хот Меккад жил бүр Исламын шашны хаж мөргөл зохион байгуулагдаж, дэлхийн өнцөг булан бүрээс хэдэн сая муслим цуглардаг.

Амиа алдсан мөргөлчдийн шарилыг эх оронд нь авчрах, сураггүй болсон иргэдийг эрэн хайх ажиллагаа явуулж байгааг Йорданы гадаад хэргийн яам мэдээлээд буй. Өмнө нь хэт олон тооны мөргөлч нэг дор цугларсны улмаас шахцалдаанд дарагдсан хэдэн зуун хүн амиа алдсан эмгэнэлт явдал гарч байжээ.




Өнөөдөр тахиа өдөр

27 минутын өмнө