Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ яг одоо АН-ын байранд очиж, тус намынханд эмгэнэл илэрхийлэн хүлцэл өчиж байна

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ яг одоо АН-ын байранд очиж, тус намынханд эмгэнэл илэрхийлэн хүлцэл өчиж байна

МАН-ын сонгуулийн ухуулагч П.Отгонбаатар нь Өвөрхангай аймгийн Сант сумын АН-ын дарга, Засаг дарга Б.Баянмөнхийн амь насыг хөнөөсөн хэрэг өчигдөр /2024.06.15/ гарсан. Улс төрийн маргааны улмаас П.Отгонбаатар гэгч нь талийгаачийн хүзүү рүү цохиж төвөнхийг нь чихэж амь насыг нь хохироосон талаар АН-аас мэдэгдсэн. П.Отгонбаатар нь УИХ-ын сонгуулийн 1-р тойрогт МАН-аас нэр дэвшигч Г.Сайханбаярын штабтай гэрээ байгуулан ухуулагчаар ажиллаж байсан учир нэр дэвшигч Г.Сайханбаярт ёс зүйн хариуцлага хүлээлгэж, нэр дэвшигчээс эргүүлэн татаж байгаагаа МАН-аас мэдэгдсэн. 

Тэгвэл уг харамсалтай хэрэгтэй холбогдуулан Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ яг одоо Ардчилсан намын байранд очиж, тус намынхантай уулзан эмгэнэл илэрхийлж, хүлцэл өчиж байгаа талаар эх сурвалжууд мэдээлж байна. 

Сануулахад, Ерөнхий сайд, МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ Дархан-Уул аймгийн иргэдтэй уулзах уулзалтаа орхин шууд Улаанбаатар руу ирсэн байдаг. 




Өнөөдөр тахиа өдөр

4 цагийн өмнө