LIVE: "МАН-ын ухуулагчаар бүртгэлтэй О нь Сант сумын АН-ын дарга Б-ийн хоолойд өшиглөж, амийг нь хохироолоо" гэж мэдэгдлээ

LIVE: "МАН-ын ухуулагчаар бүртгэлтэй О нь Сант сумын АН-ын дарга Б-ийн хоолойд өшиглөж, амийг нь хохироолоо" гэж мэдэгдлээ

Сонгуулийн сурталчилгааны үеэр МАН-ын ухуулагч нь Өвөрхангай аймгийн Сант сумын Засаг дарга, сумын АН-ын даргын амь насанд халдсан хэрэг гарсан талаар бид өмнө нь мэдээлсэн. Энэ талаар Ардчилсан намаас мэдээлэл хийлээ. 

LIVE:

 

Энэ үеэр Ардчилсан намын Хэрэг эрхлэх газрын дарга Лхагвадорж "  Бидний эрхэм ах журмын нөхөр бусдын гарч амиа алдлаа. Төрийн их дарамт, шахалт, тагналт дор сонгуулийн сурталчилгаа үргэлжилж байна. Ардчилсан намын сонгууль эрхэлсэн журмын нөхөр Б өчигдөр шөнө 22.00 цаг орчим МАН-ын нэр бүхий таван гишүүний уулзалтын үеэр бусдын гарт амь насаа алдлаа. Иргэн Б танд монголын эрх чөлөө ардчиллын төлөө зүрх сэтгэл нь цохилдог 22 мянган гишүүний өмнөөс гүн эмгэнэл илэрхийлье. Сант сумын 3-р багийн малчин П овогтой О нь Б-гийн амь намыг санаатайгаар бүрэлгэсэн талаар АН-ын тойрог хариуцсан хуульчид мэдээлэл өгнө” гэлээ.

АН-ын хуульч н.Батхуяг “Эрх баригчдын үйлдэл хэрээс хэтэрлээ. Нэг намын гишүүн нөгөө намынхах гишүүний амь насанд хүрсэн харамсалтай үйл явдал боллоо. Өчигдөр орой 19.00 цагаас Сант суманд МАН-аас нэр дэвшигч Г.Занданшатар, Д.Тогтохсүрэн, Б.Даваадалай. Цогцэцэг, Г.Тэмүүлэн нарын уулзалтын үеэр харамсалтай үйл явдал болсон байна. Сант сумын АН-ын байр уулзалт болж буй газарт ойрхон байсан. Намын байранд үйл ажиллагаа явуулж байхад МАН-ын ухуулагчаар СЕХ-нд бүртгэлтэй П.Отгонбаатар ирж агсам тавьсан байна. 10 минутын дараа дахин ирж “Та нар яахаараа МАН-ын уулзалтад ордоггүй юм, яагаад дэмждэггүй юм” гэхчлэн агсам тавьсан байна. Гэнэт амь хохирогч Б гийн хоолойн тус газар нь өшиглөж, төвөнх нь чихэгдэж газар дээрээ амиа алдсан үйлдэл болжээ” хэмээлээ.

Хуульч Р.Булгамаа "Маш харамсалтай мэдээ дуулгаж байгаадаа хүлцэл өчье. Уулзалтын арга хэмжээний үеэр О "УИХ-ын даргын уулзалт руу ор" гэснийхээ дараа ирж, Б-г өшиглөж, аминд нь хүрчээ. Талийгаач бол ардчилсан үзэл санааны төлөө явдаг, сум орон нутагтаа ихийг бүтээсэн, гурван хүүхдийн аав байсан. МАН-ын дарга нь гуравхан хоногийн өмнө Монгол орны газар нутаг энэ сонгуулиар шийдэгдэнэ гэсэн. Нэр дэвшигчийнх нь сонгуульд ажилласан этгээд хүний амь насанд хүрлээ. Энэ бол санаатай үйлдэл. Журмын нөхрийн минь амь насанд халдлаа. Эрхэлж байгаа ажил үүрэгтэй нь холбогдуулан санаатай алах, үзэл бодлоор нь ялгаварлан гадуурхаж амь насанд нь халдлаа. Яагаад ингэж ялгаварлан гадуурхаад байгаа юм бэ, УИХ-ын даргын уулзалтад орсонгүй гэж ингэж болдог юм уу" гэсэн юм.