Ирэх долоо хоногт нийт нутгаар хална

Ирэх долоо хоногт нийт нутгаар хална

Ойрын хоёр хоногтоо нутгийн баруун хагаст халж, маргааш буюу энэ сарын 24-нд Хангай, Хөвсгөлийн уулархаг, энэ сарын 25-нд нутгийн төв хэсгээр дуу цахилгаантай аадар бороо орно.

Тодруулбал,  Маргааш буюу энэ сарын 24-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар, энэ сарын 25-нд төвийн аймгуудын ихэнх нутаг, баруун аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр, энэ сарын 26-нд баруун, төв, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, энэ сарын 27-нд баруун аймгуудын нутгийн өмнөд хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.

Салхи нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ.

Маргааш буюу энэ сарын 24-нөөс баруун болон говийн аймгуудын нутгаар халж, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Орхон-Сэлэнгийн сав газар, Эг, Үүр, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр шөнөдөө +4...+9 градус, өдөртөө +19...+24 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө +19...+24 градус, өдөртөө +32...+37 градус, бусад нутгаар шөнөдөө +9...+14 градус, өдөртөө +22...+27 градус дулаан байна гэж Цаг уур орчны шинжилгээний хүрээлэнгээс мэдээллээ. 




Өнөөдөр гахай өдөр

53 минутын өмнө