Швейцарьт болж буй "энхтайваны дээд хэмжээний уулзалт"-д Хятад оролцохгүй байгаа нь Орост шахалт үзүүлэхэд бэрхшээлтэй тулгарна гэж мэдэгджээ

Швейцарьт болж буй "энхтайваны дээд хэмжээний уулзалт"-д Хятад оролцохгүй байгаа нь Орост шахалт үзүүлэхэд бэрхшээлтэй тулгарна гэж мэдэгджээ

Энэ амралтын өдрүүдэд Швейцарьт энх тайвны дээд хэмжээний уулзалт болж байгаа талаар BBC агентлаг мэдээлжээ. Энэхүү дээд хэмжээний уулзалтад Украины Ерөнхийлөгч В.Зеленский, Францын Ерөнхийлөгч Э.Макрон болоод дэлхийн 90 гаруй улс орны төлөөлөгчид оролцож байгаа аж. 

Энх тайваны дээд хэмжээний уулзалтын талаар Украины Ерөнхийлөгч В.Зеленский, "хамтын хүчин чармайлтаар дайныг зогсоож, энх тайвныг тогтоох боломжтой гэдгийг харуулах явдал юм" гэж мэдэгдсэн байна. Харин Украины Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга А.Ермак ВВС агентлаг ярилцлага өгөх үеэрээ, "Украины тусгаар тогтнолын асуудалд буулт хийхгүй" гэж мэдэгдсэн байна. Мөн тэрээр "олон тивийн олон орон Швейцарьт цуглаад байхад Оросын холбоотон Хятад оролцохгүй байгаа нь энд тохиролцсон аливаа төлөвлөгөөг хэрэгжүүлэхийн тулд Москвад хэрхэн шахалт үзүүлж болохыг төсөөлөхөд бэрх байна" гэж ярьжээ. 

Эх сурвалж: BBC