ВИДЕО: Тайландын Аютхая мужийн цэцэрлэгт хүрээлэнд зааны ихэр тугал мэндэлжээ

ВИДЕО: Тайландын Аютхая мужийн цэцэрлэгт хүрээлэнд зааны ихэр тугал мэндэлжээ

Тайландын Аютхая мужийн Аютхая түүхийн цэцэрлэгт хүрээлэнд амьдардаг 36 настай Чамчури гэх заан өнгөрсөн баасан гараг тугалж ихэр тугал гаргажээ. Заан ихэр тугал гаргах нь зууд нэг хувь тохиолддог бөгөөд эрэгтэй, эмэгтэй ихэр тугал гаргах нь бүр ч ховор тохиолдол ажээ.

Зааны түрүүлж мэндэлсэн эрэгчин тугал 60 кг жинтэй байсан бол сүүлд мэндэлсэн эмэгчин нь 55 кг жинтэй байжээ. Зааны тугалыг мэндэлснээс хойш долоо хоногийн дараа нэр өгдөг заншилтай учраас одоогоор нэр өгч амжаагүй байна. Эмэгчин тугалыг гаргахдаа эх заан цочирдож тогтворгүй болсон тул хүрээлэнгийн ажилчид хоёр дахь тугалыг гэмтэхээс сэргийлж Чамчуриг тайвшруулахыг оролдсон байна. Энэ үеэр цэцэрлэгт хүрээлэнгийн нэг ажилчин хөлөө хугалжээ.

Дэлхий дээр 52,000 гаруй Азийн заан байдгийн 15 хувь нь буюу 3,000 гаруй нь Тайландад нутагшжээ. Африкийн заануудтай харьцуулахад Азийн заанууд жижиг чих, бөгтөр нуруугаараа ялгардаг байна.