Тейлор Свифтийн тоглолтын үеэр хэт их үзэгчид нэгэн зэрэг бүжиглэсэний улмаас газар хөдлөлт үүссэн гэжээ

Тейлор Свифтийн тоглолтын үеэр хэт их үзэгчид нэгэн зэрэг бүжиглэсэний улмаас газар хөдлөлт үүссэн гэжээ

Америкийн дуучин Тэйлор Свифтийн “Eras” аялан тоглолтын үеэр үзэгчдийн хэт их бөөгнөрөлийн улмаас газарт чичирхийлэл үүссэн гэх мэдээлэл гарчээ. Тодруулбал, Шотландын Эдинбург хотноо гурван орой болсон Тейлор Свифтийн тоглолтын үеэр Эдинбургийн “Маррифилд” цэнгэлдэх хүрээлэн түүхэндээ хамгийн олон үзэгчийг хүлээн авчээ.

Свифтийн тоглолт гурван цаг гаруй үргэлжилсэн ба “Ready For It?”, “Cruel Summer”, “Champagne Problems” дуугаа дуулах үеэр газар хөдлөлтийн хамгийн хүчтэй чичирхийллүүдийг үүсгэсэн” гэж Их Британийн Геологийн алба мэдээлжээ. Геологийн албанаас гаргасан мэдэгдэлд ““Бид газар хөдлөлтийн маш сул чичирхийллийг ч тодорхойлох чадалтай шинжлэх ухааны дэвшилтэт багаж хэрэгслийг ашигладаг бөгөөд цэнгэлдэх хүрээлэнд чичирхийлэл бүртгэгдэх үед ойр орчимд байсан хүмүүсээс бусад хүнд мэдрэгдээгүй байх магадлалтай” гэжээ.

Түүний “Eras” аялан тоглолтоос хотод төдийгүй улсад үзүүлэх санхүүгийн нөлөө ч мөн асар их байх төлөвтэй байгаа бөгөөд улсын эдийн засагт 1 тэрбум орчим фунт стерлингийн /1.27 тэрбум доллар/ орлого оруулахаар байгааг Британийн “Barclays” банкны хийсэн судалгаагаар тогтоосон байна.

Эх сурвалж: Huffington Post