СЭРЭМЖЛҮҮЛЭГ: 50 настай эмэгтэй эмнэлгийн хоёр давхраас унаж нас баржээ

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: 50 настай эмэгтэй эмнэлгийн хоёр давхраас унаж нас баржээ

Өнгөрсөн шөнө буюу 2024 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 01:30 минутад Хан-Уул дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст Эрүүл мэндийн нэгдлийн 2 давхрын цонхоор хүн унасан гэх дуудлага мэдээлэл ирсэн байна. Урьдчилсан байдлаар 50 настай эмэгтэй Д нь унаж, эмчлэгдэх явцдаа нас барсан нь тогтоогдоод байна. Уг хэргийг шалгах шалгалтын ажиллагаа үргэлжилж байгаа аж.