ШУУРХАЙ: АН-аас нэр дэвшигч П.Мөнхтулгыг шалгуулах хүсэлтийг Архангай аймгийн Засаг дарга Б.Цэрэннадмид цагдаагийн байгууллагад гаргасан гэв

ШУУРХАЙ: АН-аас нэр дэвшигч П.Мөнхтулгыг шалгуулах хүсэлтийг Архангай аймгийн Засаг дарга Б.Цэрэннадмид цагдаагийн байгууллагад гаргасан гэв

УИХ-ын сонгуулийн 1 дүгээр тойрог буюу Архангай, Баянхонгор, Өвөрхангай аймагт Ардчилсан намаас нэр дэвшигч П.Мөнхтулгыг тус аймагт сонгуулийн сурталчилгааны нээлтээ хийж байх үеэр буюу өчигдөр шөнө /2024.06.13/ Архангай аймгийн цагдаагийн газраас дуудаж, мэдүүлэг авсан.

Түүнийг сонгуулийн тухай хуулийн 41 дүгээр зүйл заалтыг зөрчсөн байж болзошгүй гэх асуудлаар ийнхүү шалгажээ. Энэ үйл явдал нь Ардчилсан намын дэмжигчдийг бухимдуулж, нэр дэвшигч П.Мөнхтулгыг суллахыг шаардсан эсэргүүцлийн жагсаал хүртэл зохион байгуулахад хүргэсэн байдаг.  Тэгвэл нэр дэвшигч П.Мөнхтулгыг багийн Засаг дарга нарт бага оврын компьютерийг тараасан гэж буруутгаж байгаа аж. Харин П.Мөнхтулга нь "Би сонгуулийн жил эхлэхээс өмнө намын үйл ажиллагаанд зориулж компьютер өгсөн. 2013 оны 12 сарын 07-ны өдөр багийн Засаг дарга нартаа зориулж, хаанаас ч хамаагүй шууд интернэтэд ордог нөүтбүүк өгсөн юм. Хөхөө өвлийн хүйтэнд хөр цаснаар багийн Засаг дарга нар мал тооллогын дүнгээ өгөхөөр сум руу гаа явж байгаад чих, гар хөлөө хөлдөөгөөд байдаг. Тиймээс би өгсөн.  Сонгуулийн хууль зөрчөөгүй учраас нэр дэвшигчийн үнэмлэхийг Сонгуулийн ерөнхий хорооноос өгсөн. Сонгуулийн жил эхэлснээс хойш би нэг ч төгрөг тараагаагүй" гэх тайлбарыг өгсөн юм.

Тэгвэл түүнийг шалгах хүсэлтийг Архангай аймгийн МАН-ын дарга, Засаг дарга Б.Цэрэннадмид цагдаагийн байгууллагаас өгсөн байж магадгүй гэх мэдээлэл байна. Ташрамд дурдахад, П.Мөнхтулгыг рейтинг Архангай аймагт өндөр байгаа аж. 

ВИДЕО: