Японд арьс, махаар хооллогч нянгаас үүсгэгддэг үхлийн аюултай өвчний 977 тохиолдол бүртгэгджээ

Японд арьс, махаар хооллогч нянгаас үүсгэгддэг үхлийн аюултай өвчний 977 тохиолдол бүртгэгджээ

Арьс, махаар хооллогч нянгаас үүсдэг үхлийн аюултай "стрептококкийн хорт шокийн хам шинж" гэх өвчлөл Японд хурдацтай тархаж байгаа талаар Үндэсний халдварт өвчин судлалын хүрээлэн мэдэгджээ. Энэхүү хам шинж нь "Streptococcus pyogenes" хэмээх нянгаар үүсгэгддэг ба 977 тохиолдол бүртгэгджээ. Ихэнх тохиолдолд улаан хоолой хүртэл "Streptococcus pyogenes" нян ихэнх тохиолдолд улаан хоолой хүртэл тархдаг ба хүндэрсэн тохиолдолд үе мөч үхжиж, эд эрхтний дутагдалд хүргэдэг байна.

Одоогийн байдлаар Токиод хамгийн олон буюу 145 хүн өвчилжээ. Энэ талаар Токиогийн их сургуулийн халдварт өвчний чиглэлээр мэргэшсэн профессор Кен Кикучи “энэ нян шархаар дамжин хамгийн их өвчилж байна. Хэрэв хөлийн шарх аниагүй тохиолдолд нянгийн халдвар авсан бол биеэр тархах боломжтой. Мөн өндөр настай хүн өвчилсөн тохиолдолд 48 цагийн дотор нас барах хэмжээний аюултай. Өндөр халуурах, шарх хурдан хавдах нь аюултай шинж тэмдэг тул яаралтай эмнэлгийн тусламж авах шаардлагатай” гэж мэдэгджээ.

Эх сурвалж: Newsweek




Өнөөдөр тахиа өдөр

47 минутын өмнө