Бага тэнгэрийн аманд гарсан галыг унтрааж, хяналт тавин ажиллаж байна

Бага тэнгэрийн аманд гарсан галыг унтрааж, хяналт тавин ажиллаж байна

Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Богдхан уулын Бага тэнгэрийн амны баруун урд энгэрт гарсан ойн түймрийг өчигдөр /2026.09.04/ 14:55 цагт бүрэн унтраажээ.

Түймрийг унтраах ажиллагаанд Нийслэлийн Онцгой байдлын газрын зургаан ангийн алба хаагч, Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 60 алба хаагч хамтран ажилласан байна. Гал түймэр нийт 0.3 га орчим талбайг хамарсан бөгөөд одоогоор галын голомтод дахин асахаас урьдчилан сэргийлж, алба хаагчид хяналт тавин ажиллаж байна.