Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Амарсайхан өчигдөр /2026.09.03/ согтуурах, мансуурах донтой өвчтөнийг албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх газар ажиллалаа.
ВИДЕО:
Энэ үеэр албаны хүмүүс согтуурах, мансуурах донтой өвчтөнийг албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх байгууллагад сүүлийн жилүүдэд мансуурах донтой иргэдийг эмчлэх болсон ч шаардлагатай эмчилгээ, тусламж үйлчилгээг үзүүлэх мэргэжлийн хүний нөөц дутмаг байгаа талаар ярьж байлаа.
ШШГЕГ-ын дарга Бригадын генерал А.Намсаманд "Өнөөдөр 61 хүний нэг сарын хордлого тайлах эмчилгээнд 4 сая 200 мянган төгрөгний төсөв төсөвлөгдсөн. Өнөөдөр байгаа өвчтөнүүддээ сарынхаа төсвийг тооцоод үзвэл нэг өвчтөнд 70 мянган төгрөгийн эмчилгээ, үйлчилгээг хийж байна. 2026 оноос эхлэн шүүхийн практикт хар тамхинд мансуурсан, донтсон этгээдийг албадан эмчилдэг болж байгаа. Энэ жил долоон хүн шүүхээс албадан эмчлүүлэхээр ирсэн бол өнөөдрийн байдлаар гурван хүн бий. Өмнө нь дандаа архины хамааралтай хүмүүс ирдэг байсан бол энэ жилээс хар тамхины донтолттой хүмүүс ирж байгаа. Энэ чиглэлийн хордлого тайлах эмчилгээ нь урт хугацаа, өндөр зардал шаарддаг. Хамгийн гол нь энэ чиглэлийн боловсон хүчний асуудлыг бид ирэх жилээс шийдэх гэж байна. Наркологийн бүтэн тасаг, эмч нар байх ёстой. Түүнчлэн энэ төрлийн эмчилгээний арга барилыг нэвтрүүлэх зайлшгүй шаардлагатай болоод байгаа" хэмээн ярилаа. Тиймээс Хууль зүй дотоод хэргийн сайд С.Амарсайхан ойрын хугацаанд эдгээр асуудлыг шийднэ гэсэн юм.